СӨБ, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоох, багш,зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ


2009 оны 12 сарын 14 өдөр                               Дугаар 561                                        Улаанбаатар хот

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 14 дүгээр заалт, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ын 3, 4  дүгээр заалт, хоёрдугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 6, 13, 4.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлж дүгнэх арга зүйн удирдамж болгон хэвшүүлэхийг сургуулийн захирал нарт даалгасугай.

3. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерээс бусад мэргэжлийн ажилтнуудын хувьд ажлын байрны тодорхойлолтыг, ажилчдын хувьд хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн энэхүү чиглэлийг арга зүйн удирдамж болгож, тэдний ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх аргачлалыг боловсруулан мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн туслаж ажиллахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Р.Бат-Эрдэнэ), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус даалгасугай.

5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Түр аргачлал батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 416 дугаар тушаал, “Аргачлал батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 482 дугаар тушаалыг тус тус ,хүчингүй болсонд тооцсугай.

 



САЙД                                          Ё.ОТГОНБАЯР

 

 

 

 Тушаалын хавсралт (480.71 KB)

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.